ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дэгийн тухай хуулийг чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-16

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тодруулбал, байнгын хороон дээр уг хуулийг дагаж мөрдөх өдрийг хэзээнээс байх вэ гэдэг дээр гишүүд санал зөрөлдөж байсан юм. Байнгын хороон дарга Д.Лүндээжанцан уг хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны  нэгдүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр батлах нь зүйтэй гэсэн санал гаргаж байнгын хорооны гишүүдээс санал хураахад 100 хувийн саналаар дэмжлээ.

Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж,  батлуулах нь зүйтэй саналын томъёоллоор санал хураахад хуралд оролцсон 15 гишүүнээс 15 нь дэмжиж 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Хуулийн төсөлтэй холбоотой Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг УИХ-д тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулахаар болсноор байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.