МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргажээ

O.Admin
2024-03-18

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргажээ.  Тэрбээр “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна.

Та бүхэн минь дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандаж олимпын эрхийн сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү. Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явахаар болбол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахыг хичээх болно” гэжээ.