ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-30

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020.03.30/ онлайнаар өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж байна. Өргөтгөсөн хуралдаанаар коронавирусийн тархалтын үеэр улс орны эдийн засгийн байдал, түүнийг давж гарах арга замын асуудлыг хэлэлцэж байгаа юм.

АН-ын зөвлөлийн гишүүд БНХАУ-ын эдийн засгийн байдал хүндэрч, өсөлтгүй гарах хандлагатай байгаа тул дагаад дотоодын зах зээл суларна гэсэн нийтлэг байр суурийг илэрхийлж байна. Үүнтэй холбогдуулан, эрх баригч намыг урт хугацааны эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм.