ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулгын Дээд шүүхэд шуудангаар хүргүүлсэн МАН-ыг тараах үндэслэл бүхий баримтууд

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Ардын Намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол Ардын Намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.

“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР 

АЛБАН БИЧИГ:

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ. 

 

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ-1

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн дөрөвдүгээр захирамжийн 2.1 дэх хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга, зарим гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг илэрхий зөрчиж, Бага суудлын хуралдааны шийдвэрээ албажуулахаас татгалзсан.

Бага суудлын хуралдаанаа хууль бусаар дуусгавар болгосон, хуулийн ноцтой зөрчилтэйгөөр Дунд суудлын хуралдаанаа зарлаж, зохион байгуулсан зэрэг зүй бус үйл ажиллагааг цагдаагийн өндөр хамгаалалт дор, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Цэцэд маргааныг ил тод хянан шийдвэрлэх” тухай зарчмыг бүрэн зөрчсөн байдалтайгаар явуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн цэцийг эрх баригч Монгол ардын намын дарамт, нөлөөнд орсон буюу үйлчилсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно.

Огноо Агуулга
1.1 2019.07.18 “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоол /Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан/
1.2 2019.11.14 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
1.3 2020.12.24 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль
1.4 2021.01.18 УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд болон ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нараас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.5 2021.01.20 Иргэн Г.Батаагаас 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.6 2021.02.04 Иргэн О.Мөнхсайханаас 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.7 2021.02.05 Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”
1.8 2021.02.08 Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”
1.9 2021.02.08 Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар “Маргаан нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Д.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллийг нэгтгэсэн/
1.10 2021.02.10 Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Т.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллээр үүсгэсэн маргаанд нэмж иргэн О.Мөнхсайхан мэдээллийг мөн нэгтгэсэн/
1.11 2021.02.10 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн баримт мэдээлэл, тайлбар гаргуулах, байр суурь тодруулах тухай албан бичиг
1.12 2021.02.24 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Байр суурь илэрхийлэх тухай” Е/16 дугаар албан бичиг
1.13 2021.02.24 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Тайлбар гаргах тухай” ТГ/113 дугаар албан бичиг
    /УИХ-ын гишүүн, тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, өнөөгийн Хууль зүйн байнгын хорооны дарга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зөвшилцөх Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга С.Бямбацогтын тайлбар бичлэг/
1.14 2021.02-04 сар Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэдийн мэдээлэл болон түүний хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэр үндэслэлгүй тухай хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын тайлбар, мэдээлэл: МУИС-ын Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайханы тайлбар
    Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалын тайлбар
    Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогтын тайлбар
    Хуульч Д.Миеэгомбын тайлбар
    Хуульч доктор Б.Гүнбилэгийн тайлбар
    Хуульч О.Алтангэрэлийн тайлбар
    Өрсөлдөгчгүй өрсөлдөөн нэвтрүүлэгт өгсөн хуульчдын тайлбар
    Хуульч Б.Ган-Очирын тайлбар
1.15 2021.03.09 Дээрх иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж, нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 11, 12, 13, 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дахин хянуулахаар гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн санал /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заажээ./
1.16 2021.03.15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоол (Бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг томилсон)
1.17 2021.03.15 Саналыг Цэцийн бага суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн 29 дүгээр тогтоол (Үүгээр Цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 11 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх тухай” 12 дугаар тогтоол, мөн өдрийн “Маргаан нэгтгэн шалгах тухай” 13 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай” 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн)
1.18 2021.03.19 Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан эхэлсэн тухай мэдээлэл
1.19 2021.03.22 Үндсэн цэцийн бага суудлын хуралдаан шийдвэрээ гаргасан тухай мэдээлэл
1.20 2021.03.22 Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны магадлал /Цэцийн гишүүн Д.Одбаяр Бага суудлын хуралдааныг хаяж гарснаас шалтгаалан тамга дарагдаж, дугаар тавигдаагүй байна/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хэлэлцэж байгаа асуудлыг Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхийн санал авснаар асуудлыг шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Зөвлөлдөх тасалгаанд олонхтой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэж тус тус заажээ./
1.21 2021.03.23 Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны илтгэгч гишүүн Ш.Цогтоогийн Бага суудлын хуралдаан хуулийн дагуу хуралдаж, шийдвэрээ гаргасан тухай тайлбар /яриа/
1.22 2021.3.24 Үндсэн хуулийн цэцийн албан ёсны цахим хуудсанд 2021 оны 3 сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ” гэх мэдээ.
1.23 2021.03.26 “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоол
1.24 2021.04. 02 “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хориг
1.25 2021.04.08 “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар тогтоол
1.26 2021.04.08 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганы 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол /Үндсэн хуулийн цэцийн даргын 06 дугаар тогтоолоор бүрэлдэхүүн нь томилогдсон Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааны шийдвэрлэх ёстой асуудлыг илэрхий зөрчиж, дангаар шийдвэрлэсэн/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлнэ.” гэж заажээ./
1.27 2021.04.12 Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн хүсэлт /Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Бага суудлын хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад Дунд суудлын хуралдааныг зарлаж, бүрэлдэхүүнийг томилж байгааг эс зөвшөөрч, Цэцийн гишүүн Д.Солонгын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг эсэргүүцэж гаргасан өөрийн саналыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэхийг хүссэн байна/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/
1.28 2021.04.15 Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн мэдэгдэл /Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг хууль зөрчиж Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа Цэцийн даргад мэдэгджээ/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/
1.29 2021.04.16 Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болох, түүнчлэн хойшилсон тухай
1.30 2021.04.16 Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 15:00 цагаас зарлагдсан, мэдээлэл гаргасан иргэн, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаа тухай болон холбогдох бусад мэдээлэл /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно” гэж заасан бөгөөд Цэцэд мэдээлэл гаргасан 4 иргэний 1 нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдан, өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ гаргасан байжээ/
1.31 2021.04.16 Үндсэн хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт
1.32 2021.04.17 Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж, Бага суудлын хуралдаанд оролцон шийдвэр гаргасан Ш.Цогтоогийн ярилцлага /Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан зохих хууль, журмын дагуу хуралдаж, хууль ёсны дагуу шийдвэр гаргасан гэдгийг нотолжээ/
1.33 2021.04.17 2021.04.16-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, илэрхий хууль бусаар явагдсан тухай Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэний өмгөөлөгч нарын ярилцлага
1.34 2021.04.22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоол

 

Эх сурвалж: president.mn