ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар төсвийн хэмнэлтийн бодлогын талаар хэлэлцэж байна

O.Admin
2022-04-13

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
  • Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,
  • Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
  • Монгол Улсын 2022 оны төсвийн хэмнэлтийн бодлогын талаар,
  • Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.