Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлсэн.
Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-нээс хойш Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр 150 вагон, 9506 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ.
Одоо Чойр өртөөнд Таван толгойн бүлэг ордоос ачуулсан, 620 мянга гаруй тонн нүүрс хуримтлагдаж, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, нутгийн удирдлага иргэд байнгын эсэргүүцэл илэрхийлсээр байна гэж ЗТХЯ-наас мэдээлэв.