ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

3000 тонн нөөцийн мах худалдан борлуулжээ

O.Admin
2023-06-02

ХХААХҮ-ийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, нөөцийн махны бүрдүүлэлт болон борлуулалтын талаар мэдээлэл өгөв. “Гурил, махны үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх, зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 174 дүгээр тогтоол ёсоор 12 аж ахуйн нэгжид 3 хувийн хүүтэй хөнгөлөлтийн зээл олгосноор үхрийн мах 1700 тонн, хонины мах 5600 тонн, ямааны мах 540 тонн буюу 7800 тонн мах нөөцөлжээ.

Үүнээс өнгөрөгч гуравдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн есөн дүүргийн 481 зах, худалдааны төв, өргөтгөсөн худалдааны 20 байршилд 3000 тонныг зарж борлуулжээ.

Тодруулбал, үхрийн махыг кг-ыг нь 10700 төгрөгөөр тооцож 544 тонныг, хонины махыг 8600 төгрөгөөр тооцож 2400 тонныг, ямааны махыг 6400 төгрөгөөр тооцож 22 тонныг тус, тус зарж борлуулсан гэлээ. "Цаашдаа нөөцийн махны борлуулалтыг нэмэгдүүлэх, 12 аж ахуйн нэгжүүдээр очиж үлдэгдэл мах тоолох, эрүүл ахуйн хяналт шалгалтыг хийж байна. Мөн амралтын өдрүүдээр тусгайлсан цэгүүдээр борлуулна хэмээн тус яамны Дэд сайд М.Ганхүлэг мэдэгдэв.