ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Шувуу ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэгийг авчрахаар ажиллаж байгаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-07

Цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Засгийн газрын хуралдааны дараа та бүхэнд шаардлагатай мэдээ, мэдээллүүдийг хүргэж байхаар боллоо. Тухайлбал, ХЗДХ-ийн яам үндсэн чиг үүргийнхээ дагуу хэд хэдэн ажлын хэсгийн ахалж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хэлэлцээр болон  Бадрах энержийгийн төсөл зэрэг томоохон эдийн засгийн төслүүд бий. Тиймээс эдгээр хэлэлцээрийн талаар мэдээлэл өгч байна. Эхний мэдээлэл бол 2023 оны  Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Миний бие Шувуу ажиллагааг хариуцан ажиллаж байна. Энэ нь хэрэг бүртгэлийн шатанд оргон зайлсан, хэрэгт шалгагдах ёстой этгээдүүдийг эх оронд нь авчрах, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх, гэм буруутайг нь шүүхээр шийдвэрүүлэх юм. Бид анх олон нийтэд 92 хүнийг нэрлэсэн. Тоо нь өссөөр 127 болж өссөн. Өнөөдрийн байдлаар Шувуу үйл ажиллагааны хүрээнд интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант 70 хүн бий. Нийтдээ 92 хүн бий.

Зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42 хүнийг олж тогтоосон. Мөрдөн шалгах байгууллагаас олж, тогтоон авч ирсэн таван хүн бий. Сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн. Нэмж 10 орчим хүмүүсийг авч ирэх бэлтгэлээ хангасан. Дөрвөн хүний хэргийг шүүхэд шижлүүлсэн. Интерполын улаан булантад эрэн сурвалжилж байгаа 47 хүнээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна.

Өөрөөр хэлбэл,  Казахстанд гурав, Туркт дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьт нэг, Хонгконгт хоёр, Японд нэг, Швейцарь, Швед, Малайз, Киргиз улсад тус бүр нэг, нэг байна. Эдгээр 25 хүний гадаад паспортыг бүхэл нь хүчингүй болгох бүртгэлийг хийгээд, холбогдох байгууллага руу хүргүүлсэн. Нийт 12 хүнийг шилжүүлэн авч ирэх, хаяг тогтоогдсон 13 этгээдийг санамж бичгийн хүрээнд, хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллана.

Одоогоор 12 хүнийг авчрахаар болсон. Үлдсэн хүмүүсийг авчрахад цаг хугацаа орох нь ээ. Түүнчлэн сонирхуулахад, Монгол Улс Зорчигчийн мэдээллийн төвийг байгуулсан. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс "Go travil" гэдэг программ хангамж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг хайдаг программ хангамжийг авч, хянана.

Мөн нүүрсний хэргээр зайлшгүй шалгагдах ёстой Наранхүү гэж хүнийг удахгүй авчирч ирэхээр болсон. БНХАУ-аас БНСУ-д очсон байсныг нь тогтоосон. Бэлтгэл ажил хангагдсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас авчрахаар ажиллаж байгаа. Тухайлбал, бусад орны буюу  АНУ-д мөрдөн шалгахаар чиглэлээр ажиллагаа явуулах боломжгүй. Гэхдээ хаана амьдарч, хэн санхүүжүүлж байгаа гэдэг мэдээллүүдийг иргэд өгсөөр байна. Харин Н.Удаанжаргалын хувьд  Малайз улсад байгаа нь батлагдсан. Бид бичгээр хүсэлтээ явуулсан. Гэм буруугүйн асуудлыг бид шийдэхгүй. Хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлэх сайн талтай. Манайх анх удаа Шувуу ажиллагааг хэрэгжүүлж байгаагүй юм билээ. Нэг удаа Францаас Д.Энхбатыг,  АНУ-аас Батсүх гэж хүнийг авчирсан байдаг. Үүнийг хууль бус гэж үздэг юм билээ. Харин анх удаа ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг авчирсан. Энэ хүний хэрэг удахгүй шүүхэд шилжих юм байна лээ. АТГ-аас тодорхой мэдээ, мэдээллийг өгөх байх.