ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрсдэлийн үндэсний форум Төрийн ордонд эхэллээ

O.Admin
2023-11-20

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба стандарт” сэдвийн дор Төрийн ордонд эхэллээ. 

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн болон бусад эрсдэлийг ойлгох, тодорхойлох, хүлээн авах, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлийг удирдах стандартыг сайжруулах, эрсдэлийг шилжүүлэх даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам, барилга, хот байгуулалт, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтэц, хүн амын эрүүл, аюулгуй орчныг бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, цаашид авч  хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын ивээл дор  “Эрсдэлийн Үндэсний Форум”-ыг 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Уг форумыг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэлэв. 

Keterangan tidak tersedia.

Тэрбээр энэ удаагийн форумыг “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа болохыг онцлоод "Өнөөгийн Улаанбаатар хот нь стандарт алдагдсаны тод жишээ бөгөөд тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү үзүүлэлт нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их байна гэсэн үг. 

Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Хаана стандарт бодитоор хэрэгжиж мөрдөгдөнө, тэнд амар тайван амьдрал, хөгжил дэвшил цэцэглэнэ. Хүн амын амьдралын чанар сайжирна.

Харин хаана стандарт алдагдана, тэнд аюулын харанга дэлдэж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэж, хөгжил боомилогдож байдаг. Товчхондоо, Стандарт бол харилцан итгэлцэл, хариуцлагатай гүйцэтгэл, хяналт, үр дүнд суурилсан тогтвортой хөгжлийн үндэс" гэлээ. 

Мөн "Монгол Улс 6000 гаруй стандарттай. Энэ бага тоо биш. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд хэрэгждэг, хэрэгждэггүй 700 гаруй стандарттай. Эдгээр стандартаа шат шатандаа мөрдөж хэвшье, заримыг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьж эхэлсэн. Одоо Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна" гэв. 

Mungkin gambar 1 orang, keramaian dan teks

Тус форумд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай  хамтран “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулах тус форумд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Keterangan tidak tersedia.

Форум энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж,  бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээллийн болон бусад оролцогч талуудын төлөөллийг оролцуулан нэгдсэн хуралдааныг зохион байгуулж байна.

Харин маргааш буюу форумын хоёрдахь өдөр  төрийн болон мэргэжлийн  байгууллагууд оролцох ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг тооцон хөгжлийн оновчтой бодлого, алсын хараа, авсан сургамжид суурилан гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх зорилтын хүрээнд үргэлжилнэ.

Mungkin gambar 8 orang dan teks

Гуравдахь өдрийн хуралдаанд төр, иргэнийн нийгэм, бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний судалгааны болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож, нийт хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчинд нөлөөлөх эрсдэлийг тодорхойлох, тэдгээрийг бууруулахад шаардлагатай бодлого, хууль эрх зүйн орчин, стандартын асуудлуудыг хэлэлцэх юм.