Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулагдах тус форумаар:
Хүний эрх ба Цахим хөгжил
Хүний эрх ба Тэгш байдал
Хүний эрх ба Уур амьсгалын өөрчлөлт сэдвээр төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын 500 гаруй төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Тус арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлогтой.
“Хүний эрхийн Үндэсний форум-2023”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна.