ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Ганбаатар: Дизель болон АИ-92 шатахууны үнэ өсөхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-11

Шатахууны талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн нэг сар үүссэн дизель болоод АИ-92 шатахуунд нийлүүлэлтээс болж, ард иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчиж байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ шүү дээ. ОХУ нь дотооддоо өнөөдрийг дизель, АИ-92 шатахууны хомсдолтой байна. Тус улсад түүхэндээ байгаагүй нөхцөл байдал үүсч байна. ОХУ нь түүхий нефтийн топ эскпортлогч орон. Энэхүү нөхцөл байдал манайд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Мөн ОХУ-ын экспорт баруун тийш буюу ихэвчлэн байдаг байсан. Тэгвэл одоо БНХАУ, Энэтхэг, Зүүн өмнөд ази руу төвлөрсөн. Энэ тийш төмөр замын бөөгнөрөл их байна. Үүнээс шалтгаалж, манай нийлүүлэлт нөлөөлж байгаа.

Хэдийгээр вагон ачигдсан ч орж ирэх хугацаа өмнөх үеэс хамаагүй хоцрогдолтой явж байна. Түүнчлэн манай дотоод асуудал бас нөлөөлж байна. Манай экспорт түүхэнд байхгүй дээд хэмжээнд хүрсэн. Энэ нь дизелийн хангамжинд шууд нөлөөлсөн. Манай улс жилд БНХАУ руу дундажаар 35 сая тонн нүүрс гаргадаг байсан бол өнөөдөр 65 сая тонн нүүрс гаргасан байна. Оны эцэст ойролцоогоор 70 сая тонн хүрэх магадлалтай.

Энэ нь дизель түлшний хэрэглээг нэмэгдүүлж байна. Бид саяхан манайхыг хариуцсан холбогдох даргатай уулзсан. ОХУ-ын дотоод нөхцөл байдал голлон нөлөөлж байгаа. Түүнчлэн 987.977, АИ- 636.719 тонн шатахууныг нийлүүлэлтээр авчээ. Гэвч манай дотоодын хэрэглээ нэмэгдсээр байна. Өнгөрсөн есдүгээр сарын хоригоос болоод, манайд шатахууны нийлүүлэлт сар орчим тасарсан. Үүнээс үүдэн хэрэглээгээ гүйцэхгүй байна.

БНХАУ-аас 31 мянган тонн түлш захиалсан. Эхний 5000 тонн өнөөдөр ирнэ. Иймд дизель түлшийг ямар нэгэн бичиг баримтгүйгээр зарахгүй. Энэ нь дамлан зарахаас сэргийлж, ийм арга хэмжээ авч байна. Цаашид дизель болон АИ-92 шатахууны үнэ өсөхгүй. Дэлхийн зах зээлд дизель, шатахууны үнэ унаж байгаа.

Хойноос нийлүүлж байгаа үнэ буурч байгаа. Таван жилийн хатуу гэрээтэй учраас үнэ нэмэгдэхгүй. Харин дугаар, дараалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна” гэв.