ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг татварын асуудлаар цагдан хорив

O.Admin
2 цагийн өмнө

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн болсонтой холбогдуулан тус газрын даргын нөхөн сонгууль явагдахаар болж, даргын төлөөх сунгаа өнөөдөр болох билээ.

Тэгвэл тус газрын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр АТГ-аас татварын асуудлаар баривчлан саатуулжээ. Энэ талаар Т.Дүүрэн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. Өнөө орой /2024.11.27/ MNB-гээр гарах ярилцлагыг гаргахыг хоригложээ.

Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх эрхийг бүрэн хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж. Танхимд мөнгө байдаггүй, эргэлддэггүй. Цэвэр компаниудын хандив татвар дээр тогтдог байгууллага. Хяналтын болон Удирдах зөвлөлтэй. Зах зээлийн эдийн засгийн сүүлчийн цайз. Гүйцэтгэх удирдлагад мөнгө шамшигдуулах боломж байдаггүй. Төрийн бус байгууллагын сонгуульд төр ингэтлээ оролцож буй нь дарангуйлал. Би нэр дэвшилтээ үргэлжлүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" хэмээжээ.