ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Малчдыг ипотекийн зээлд хамруулахад хөнгөлөлт үзүүлнэ

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-аас батлан хэрэгжүүлж буй Малчны тухай хуулийн төсөл энэ сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл тус хуулийн төсөлд орсон онцлох заалтуудыг танилцуулъя. 

-Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах;

-Малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх;

-Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох;

-Гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах;

-Хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх...гэх мэт малчдад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгожээ.