ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоёр улсын батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэв

O.Admin
12 цагийн өмнө

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Дарен Керрийн үүрэгт хугацаа дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбогдуулан түүнийг Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү хүлээн авч уулзлаа.

Хурандаа Д.Керр Монгол Улсыг хавсран батлан хамгаалахын атташегаар ажиллах хугацаанд Австралийн Холбооны Улсын тэтгэлгээр англи хэлний сургалтанд хамрагдах Монгол Улсын зэвсэгт хүчний алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, ахисан түвшний сургалт буюу магистрын хөтөлбөрийн хуваарийг жил бүр олгохоор болсон зэрэгт ахиц гарсан билээ.

Уулзалтын төгсгөлд хурандаа Т.Наранхүү хурандаа Д.Керрийн хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг урагшлуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өгч дараагийн ажилд нь өндөр амжилт хүслээ.