ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Хятад, АНУ-ын худалдааны дайн экспорт, импортод сөргөөр нөлөөлж байна

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадна орчны эдийн засгийн нөхцөл байдал болон дотоодод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, АНУ болон БНХАУ хоёрын дунд худалдааны "дайн" үүсч байна.

Бие биенийхээ экспот болон импорт дээр өндөр хэмжээний татвар тариф тавьж байна. Энэ бол мэдээж дунд болон урт хугацааны эдийн засагт шок өгч байгаа. Жишээ нь БНХАУ нийт цахилгаан машины 62 хувийг эзэлдэг. Цахилгаан машинд бидний нийлүүлж байгаа эрчим хүчний болон кокосжсон нүүрс маш хамааралтай байдаг. Тиймээс АНУ-д байгаа зах зээлийг үндсэндээ үнэтэй болгож байгаа. Нүүрсний үнэ тодорхой хэмжээнд унаж байгаа. Энэ нь манай эдийн засаг болон экспортод сөргөөр нөлөөлж байгаа зүйл бол байна.

Долоо хоног тутамд өөр өөр байна. Тодорхойлох боломж тааруу байгаа учраас томоохон үйлдвэрүүд бизнесийн төлөвлөгөөгөө эрсдэлтэй гэсэн ангилалд оруулж урт хугацаанд их овроор үйлдвэрлэл хийхгүй болчихож байгаа нь хамгийн том тодорхойгүй байдал үүсгэж байгаа юм.

Тийм учраас тодорхойгүй байдлаас гарах гарц бол бидний төлөвлөгөө маш тодорхой байх учиртай. Ингээд бид гурван хувилбараар тооцсон. Одоо байгаа түвшинд, одоо байгаагаас муу хувилбар, одоо байгаагаас эерэг хувилбар. Энэ гурван хувилбар дээр 10 шийдэл гарах ёстой гэж үзэж байгаа. Үүний 5-6 шийдэл нь Засгийн газартай холбоотой. Мөн 4, 5 нь зайлшгүй УИХ-аар орохтой холбоотой. Мөн ҮАБ-ын түвшинд бүх институт хамтдаа байж хувийн хэвшлүүд банктай байж шийдэх хэд хэдэн шийдлүүд байгаа.

Энэ гол зүйл нь мэдээж экспортыг яаж нэмэгдүүлэх вэ. Яаж нүүрсний экспортын өртгийг бууруулах вэ, мөн дээрээс нь импортыг хэрхэн багасгаж хязгаарлах вэ, төлбөрийн тэнцлээ яаж хамгаалах вэ, валютын нөөцөө яаж хамгаалах вэ, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хэрхэн хангах вэ гэдэгтэй холбоотой багц санал байгаа.

Манай төрийн байгууллагууд ковидын үед мөн Орос Украйны дайны үед ажилласан учраас ер нь энэ төлбөрийн тэнцэл болон экспорттой холбоотой шокуудыг давсан туршлагатай болсон байна. Тийм учраас Засгийн газрын зүгээс ҮАБ-ын зөвлөл дээр танилцуулга хийсэн.

Өчигдөр УИХ-ын даргын зөвлөл буюу бүх Байнгын хороодын дарга, бүх намуудын дарга нарт энэ танилцуулгыг хийсэн. Их хурлын даргын дэргэдэх зөвлөл дэмжсэн. Ингээд Засгийн газраас ирэх долоо хоногт төлөвлөлтүүдээ хэрэгжүүлнэ. Мэдээж хилийн чанадад болж байгаа бүх зүйлийг өөрчилж чадахгүй. Гэхдээ болзошгүй өөрчлөлтөд бэлэн байх, энэ бэлтгэлээ хангах нь л Монгол Улсын гол стратеги.

Хамгийн бас чухал асуудал бол Гашуун сухайт Ганц модны төмөр замын бүтээн байгуулалтын тавдугаар сарын 14-ний өдөр газар шорооны ажил эхлэхээр графикт тусгагдсан байгаа. Энэ томоохон төслүүдийг Мега төслүүдийн 4-ийг УИХ-ын намрын чуулган дээр амжиж батлуулсан нь хэдийгээр дэлхийн геополитик савалгаатай, худалдааны дайнтай байгаа ч гэсэн Монгол Улсын хувьд даван гарах суурь нөхцөл бүрдсэн гэж үзнэ" хэмээжээ.