ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Дэлгэрсайхан: Улаанбаатараас Лүн сум хүртэлх зургаан эгнээ замын төсөв шийдэгдсэн

O.Admin
1 өдрийн өмнө

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хангайн бүсэд хийгдэж байгаа болон эхлэх замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өгөв.

Хангайн бүсэд:

-2017 онд эхэлсэн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн Өлзийт сумаас холбогдох 120 км замын ажил зогссон байсан ч ойрын хугацаанд эхлүүлнэ

-Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 35 км автозамын их завсар зургадугаар сард эхэлнэ

-Хархорин-Цэцэрлэг хоёрын дундах 40 км замын их засварын тендер зарлагдсан. Өнөө маргаашгүй ажил эхэлнэ

-Цэцэрлэг-Тосонцэнгэлийн 50 км автозамын ажил зургадугаар сар эхэлнэ

-Арвайхээр-Баянхонгорын хоорондох замын зургийн ажил хийгдэж, зургадугаар сард дуусна

-Арвайхээр-Сайхан-Овоог холбох хэвтээ тэнхлэгийн 180 км замын ажлын ТЭЗҮ хийгдсэн

Мөн Хорго-Тэрхийн цагаан нуурын 13 км зам

Архангайн Чулуут сумын 65 км замын ажил

Өвөрхангайн Хужирт сум хүртэлх 49 км замын ажил

Баянхонгорын Шаргалжуултын 54 км замын ажил тус, тус хийгдэж байгааг дуулгалаа. Б.Дэлгэрсайхан сайд хэлэхдээ "Шинэчилсэн төсөл хөтөлбөрөөр аймгийн төвүүдээр дамжиж байгаа замуудыг аймгийн төвөөс гаргах ажлыг хийж байна. Ингэснээр аймгийн төвүүд хөгжих боломж бүрдэнэ. Замыг аймгийн төвөөс гаргаснаар дамжин өнгөрөх машинууд саад бэрхшээлгүй явна. Хэнтий, Баян-Өлгий, Ховдын замуудыг аймгийн төвөөс гаргалаа. Архангайн Эрдэнэмандал суманд ТЭЗҮ хийгдэж, Хөвсгөл-Архангайг холбох замын ажлын ТЭЗҮ энэ онд хийгдэж дуусна аа.

Цагаандавааг тойруулах замын ажлын ТЭЗҮ хийгдэж байгаа ч даваанд хучилт хийх гарч бас яригдаж байгаа. Хархорин-Улаанбаатарыг холбосон зургаан эгнээ замын Лүн сум хүртэлх зураг хийгдчихлээ. Кувейтын сангийн хөрөнгө оруулалтаар хийхээр ярьж байгаа. Лүнгээс Хархорин хүртэлх 200 гаруй км замын зураг хийгдсэн ч хөрөнгө оруулалтыг хайж байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг санхүүжүүлэгчидтэй уулзаад явж байна. Зуны улиралд маш их ачаалал авдаг учраас Лүн хүртэлх зургаан эгнээ замыг энэ зундаа багтаагаад эхлүүлнэ ээ. Улаанбаатараас Хархорин хүртэлх төмөр замын зургийг БНСУ-ын буцалтгүй тусламжаар хийгээд дууслаа" гэв.