Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг хүчингүй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулахыг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар зарчмын хувьд дэмжиж, цаашид холбогдох арга хэмжээ авах санал дүгнэлийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Одоогоор орон сууц борлуулж буй иргэдийг бизнес эрхлэгч үү, хувь иргэн үү гэсэн ялгаа заагийг нарийвчилж гаргасан бүртгэл байдаггүй байна. Гишүүд тухайн иргэн ажил хөдөлмөр эрхэлж, орон сууц авч анхдагч хэрэгцээгээ хангаж байхад татвар ногдуулах нь тохиромжгүйг хуралдааны үеэр онцолж байлаа.
Мөн ХХОАТ-ыг 21.2.1 заалтыг хэрэгжүүлэхдээ дээрх ялгаа заагийг тодорхой болгож хуулийн цоорхой гаргахгүй байх, өрхийн хэрэгцээнд байраа томруулж буй иргэдэд анх удаагаа гэлтгүй хоёр дахь, гурав дахь худалдан авалтад ч дэмжлэг үзүүлдэг байх нь зүйтэй талаар хэллээ.