НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Ч.Батзориг, Э.Хулан, Б.Золтуяа, Ц.Баттөр, Н.Мандуул, Б.Мөнхбат, Э.Энхтөр, Б.Мөнхбаатар, Д.Бадарсан, Б.Хуягбаатар нар оролцлоо. Хэлэлцэх асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан зэрэг холбогдох албаныхан мэдээлэл, тайлбар хийлээ.