ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан зургаан этгээдийг баривчилжээ

O.Admin
1 өдрийн өмнө

Цахим орчинд өрөө үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан зургаан этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас цахим орчинд "Pokerrr 2" аппликейшинд Хаан омаха, Залуус нэртэй өрөөг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нэг бүлгийн зургаан этгээдийг баривчилж, хууль бусаар олсон орлогоор худалдан авсан тээврийн хэрэгслийг битүүмжилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.