Монгол Улсын Засгийн газар эхний 100 хоногтоо иргэдийн татварын мөнгийг хэмнэж, төрийн үйлчилгээг илүү чадварлаг, бүтээмжтэй болгох шинэчлэлийг эхлүүллээ" хэмээн Ерөнхий сайд мэдэгдэв. Тодруулбал,
Төрийн байгууллагуудын түвшинд:
- 81 газар, хэлтэс татагдсан
- 54 удирдах албан тушаал буурсан
- 16 яаманд нийт 168 орон тоо цөөрсөн
- 29 үндэсний хороо, зөвлөл татан буугдсан
Энэ нь жирийн төрийн албан хаагчдад бус, удирдлагын давхарга, давхардсан бүтэц, үргүй зардлыг цомхотгосон алхам юм.
Төрийн өмчит компаниудад:
- Давхардсан удирдлагын орон тоо 200-аар цөөрөв
- 11.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэв
- Баруун бүсийн эрчим хүчний 9 компанийг нэгтгэн 4 болгож, бүтцийн давхардлыг арилгав
Төрийн өмч бол татвар төлөгчдийн мөнгийг сордог газар биш. Иргэдийн хөгжилд хөрөнгө оруулж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлдэг эх булаг байх ёстой. Данхар төрөөс чадварлаг төр рүү шилжих шинэчлэл эхэллээ. Илүү цомхон, илүү чадварлаг, илүү үр ашигтай ажилладаг төрийн төлөө хэмээлээ.