Өнгөрсөн онд нийслэлээс тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байсан “Тайгам Алтай” ХХК-тай зөвшилцөн нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн суудалтай сургууль байгуулахаар болсон. Гүйцэтгэгчээр “Бүрэн Одод” ХХК шалгарсан юм.
Ийнхүү бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор сургууль байгуулах газарт өртөж буй ус, дулааны шугамыг үе шаттай шилжүүлсэн. Гэсэн хэдий ч “Магнус капитал” ХХК нь нийслэлийн өмчид бүртгэлтэй уг талбар дээрх өөрийн өмчийн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгөхгүй байгаагаас үүдэн барилга угсралтын ажил зогсоод байна.
