ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын даргыг огцруулах эсэх байнгын хорооны санал тэнцлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-28

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхөхийг санал хураалтанд оролцсон гишүүдийн санал тэнцлээ. Санал хураалтын комисс хуралдаж, комиссын даргаар Д.Хаянхярваа гишүүнийг томилжээ. Тэрбээр санал хураалт хэрхэн явагдах талаар танилцууллаа. Ийнхүү санал хураалт явуулж, Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүд нууцаар санал хураагаад санал нь 8/8 болж тэнцэв. Нэг гишүүний санал хүчингүй буюу М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжинэ, дэмжихгүй 2-ланг нь дугуйлсан гэсэн үг. Үргэлжлүүлэн 11:00 цагаас УИХ-ын чуулган уг асуудлаар хуралдах юм.