ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УОК, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-13

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөж,  үргэлжлүүлэн Улсын онцгой комисс цар тахлын хамрах хүрээг богино хугацаанд хумих, хариу арга хэмжээ авах талаарх асуудлыг  хэлэлцэх аж.

Харин Засгийн газар, УОК-ын хуралдааны дараа өнөөдөр үдээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахаар товлосон аж. ҮАБЗ-өөр цар тахлын халдварын нөхцөл байдал, цаашид арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.