УОК-ын хуралдаанаар өчигдөр Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн билээ. Харин энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Улсын Онцгой комисс нь цар тахлын тархалтыг хумих, бууруулах арга хэмжээ авах ард түмний шаардлагыг харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж байгаа" гэсэн юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар шийдвэрлэлээ. Харин наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.