ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

O.Admin
2022-02-14

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар цар тахлын үед гаргасан түр болон урт хугацааны хорио цээр, зарим зохицуулалтыг цуцлах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 13.00 цагт мэдээлэл хийхээр төлөвлөж буй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монгол Улс хилийн боомтуудаас бусад бүх зүйлээ нээхээ зарлах бололтой. Ингэснээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн улбар шар түвшинг бууруулж шар түвшинд шилжих юм.