ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ

O.Admin
2024-07-05

Өнөөдөр /2024.07.05/ оройн 18:00 цагт МАН-ын Бага хурал зарлагдсан байна. Тус хурлаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэх эсэх, мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх ажээ. 

Сонирхуулахад, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалд томилогдсон тул тус намын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Я.Содбаатарыг томилоод байсан юм. Мөн өнөөдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллахыг дэмжсэн байдаг. Тэгвэл орой болох МАН-ын Бага хурлаар энэхү хоёр томилгоог эцэслэн батлах юм байна.