ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

O.Admin
2024-07-06

МАН-ын Бага хурал өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. 

Тодруулбал, тус намын Удирдах зөвлөл энэ сарын 3-нд хуралдаж, Удирдах зөвлөлөөс намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томилсон байдаг. Харин өчигдрийн Бага хурлаар Я.Содбаатарыг жинхэлсэн байна. Тэгвэл нарийн бичгийн даргаар Х.Алтай, Д.Сумъяабазар нарыг томилсон байна.