ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХҮН Засгийн газарт хамтрах хүсэлтийг хүлээн авчээ

O.Admin
2024-07-06

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах саналаа АН болон ХҮН намын удирдлагуудад хүргүүлсэн. АН энэ сарын 4-нд Төрийн ордонд хуралдаж урилгыг хүлээж авахаар болсон бол ХҮН-ын Төлөөлөх зөвлөл өчигдөр хуралдаж мөн хүлээн авах шийдвэр гаргажээ.

Ингэснээр тус намд сайдын нэг суудал оногдох бөгөөд намын дарга Т.Доржханд нь сайд болно гэх мэдээлэл байна. Ямартай ч, наадмаас өмнө шинэ Засгийн газар байгуулагдах учиртай.