ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Тосон" дулааны цахилгаан станцыг сүлжээнд залгажээ

O.Admin
3 цагийн өмнө

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Жем Групп” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан 30 МВт дулааны цахилгаан станцыг төвийн сүлжээнд залгалаа. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнпунцаг өөрийн хувийн хөрөнгө оруулалт буюу 132 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж буй энэ том бүтээн байгуулалт ийнхүү гараанаас гарчээ. 

Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, цаашлаад баруун бүс нутаг эрчим хүчний нэгэн найдвартай эх үүсвэртэй болж байна. Тосонцэнгэл дахин хот болон хөгжих, Тосонцэнгэлчүүд халаалт дулаан, цэвэр бохирын шугамд холбогдож хашаандаа сайхан амьдрах боломж бодит болсныг онцлох нь зүйн хэрэг юм.