ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох журам шинэчлэгджээ

O.Admin
6 цагийн өмнө

Шинэчилсэн журамд тусгагдсан гол өөрчлөлтүүд

Үүнд:

-Магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж,МСҮТ-ийн 1 дүгээр дамжаанаас гадна 2, 3 дугаар дамжааны эрэгтэй оюутан, суралцагч хамрагдах боломжтой боллоо (голч оноо 2,8 хэвээрээ);

-Бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар явуулна

-Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ын дагуу эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах зохицуулалтыг тусгажээ.