УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлэгт оролцох ч санал өгөхгүй гэх улс төрийн шийдвэр гаргажээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв.
Тэрбээр, “АН-ын бүлэг дээр санал хураалт явагдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх чуулганы хуралдаанд оролцож үг хэлэх ч санал хураалтад оролцохгүй гэж шийдвэр гаргалаа. Хуралдааны танхимыг орхиж гарна гэдэг нь дэмжээгүй гэсэн саналын томъёололтой дүйцнэ гэсэн үг.
Нууцаар санал хураалт явуулахад 39 гишүүнээс 23 нь чуулганы санал хураалтад оролцохгүй гэж санал өгсөн гэсэн үг. Өнгөрсөн нэг жилийн хугацааны талаар байр сууриа илэрхийлэх нь бүлгийн гишүүдийн өөрсдийнх нь санал. Харин бүлэг оролцохгүй гэж үзсэн бол бүлгийн байр сууриа дагах нь зүйн хэрэг юм. Санал хураалтад оролцохгүй гэдэг нь дэмжихгүй буюу эсрэг гэсэн үг. Орхин гарах ёстой гэж үзсэн шалтгаан нь нууцаар санал хураалт явуулах магадлалтай учраас тэр юм. АН энэ удаа