ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батцэцэг: Надад Ерөнхий сайд болох бодол огт байхгүй

O.Admin
2 өдрийн өмнө

Хамтарсан Засгийн газрын тэргүүн огцорсноор, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл бүрдээд буй. Тэгвэл өнөөгийн Засгийн газрын бүтцэд ажиллаж байгаа цөөнгүй сайд дараагийн Засгийн газар руу улиран ажиллах нь ээ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг.

Тэгвэл энэ асуудалд Б.Батцэцэг сайд “Гоншигоноод л тийм, ийм ажил дуусгах гэсэн юм гээд яваад байх нь зохисгүй. Сайд нар чинь бас жудагтай хүмүүс. Олон жил ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Хэн ямар Засгийн газар байгуулагдаад, ямар байдлаар кабинетаа байгуулахыг би төлөөлж хэлэх үүрэггүй. Амжилт хүсээд явна. Миний хувьд хөөцөлдөөд явах нь утгагүй.

Санал тавьсан тохиолдолд бодож үзэхээс биш ажлаа өгөх гээд бэлдээд явж байна. Манай салбар гадна талдаа ямар Засгийн газар байх нь хамаагүй. Гадаад бодлого тасралтгүй явах ёстой юм. Явах хүртлээ ажлаа хийж байгаад явна. Би Ерөнхий сайд болохгүй. Болох ч бодолгүй байна. Хооронд нь хагаралдуулах гэсэн зорилготой байх. Өмнөх Засгийн газруудаас илүү бүтээмжтэй Засгийн газар бол Л.Оюун-Эрдэний Засгийн газар байсан. Шинэ танхим байгуулагдах хүртэл бид ажлаа хийгээд явж байна” гэв.