ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд болон бусад сайд нар ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлажээ

O.Admin
6 цагийн өмнө

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлын талаар танилцуулж, ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах болон хандивлах эсэх талаар нь иргэдийн дунд санал асуулга явуулж, хэсэгчлэн олгох арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгосон ногдол ашгийг иргэд хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх болон төрөлжсөн сан хооронд шилжүүлж хуримтлуулах, арвижуулах нөхцөл боломжийг бий болгох, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансны орлогын мэдээллийг виртуал карт, хадгаламжийн дэвтэр болон бусад хэлбэрээр иргэдэд хүргэх асуудлыг судлан хэрэгжүүлэхийг даалгасан. 

Санал асуулгад 505,318 иргэн оролцсоноос 481,809 нь  “Бэлэн мөнгө”, 22,242 нь “Хуримтлалын сан”, 1,267 иргэн “Хандив” гэсэн сонголт хийжээ. “Хуримтлалын сан”, “Хандив” гэж  санал өгснөөс бусад иргэнд ногдол ашиг олгоход бэлэн болжээ. Тухайлбал, Ерөнхий сайд болон бусад сайд нар хувьцааны ногдол ашгаа хандивлахаар болсон аж. Энэ талаар Н.Учрал сайд хэлэхдээ "“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас хүртэх ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах, хандивлах зэргээс алийг сонгох талаар санал асуулга явуулсан. Санал асуулгад 505,318 иргэн оролцсоноос 481,809 нь “Бэлэн мөнгө”, 22,242 нь “Хуримтлалын сан”, 1,267 иргэн “Хандив” гэсэн сонголт хийсэн байна.

“Хуримтлалын сан”, “Хандив” гэж санал өгсөн иргэдийн саналыг баталгаажуулна. Бусад иргэнд ногдол ашиг олгоход бэлэн болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын бүх сайдууд иргэнийхээ хувиар “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа хөгжлийн санд хандивлахаар шийдлээ. Хөгжлийн сан руу хадгаламжийн дэвтэр эсвэл виртуал дансны хэлбэрээр байршиж байна" гэлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.