ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн алтан медальт анхны монгол тамирчин болжээ

O.Admin
11 цагийн өмнө

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-22-нд болж байгаа бөгөөд манай улсаас "Элит" клубын тамирчин, ОУХМ Б.Нарантуяа өрсөлджээ.

15 улааны төрөлд өрсөлдсөн тэрбээр Хонгконгийн нэрт тамирчныг буулган авсанаар Ази тивийн аварга болж, снукер бильярдын анхны тивийн аварга монгол тамирчин болов.

Б.Нарантуяа өмнө нь снукер бильярдын ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.