ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг өргөн барина

O.Admin
5 цагийн өмнө

Зөвшөөрлийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоо, ТББ, нийтийн эрх зүйн хуулийн этгээдүүдэд шилжүүлэх эрх шилжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Одоо хүчин төгөлдөр байгаа зөвшөөрлийн хуульд заасан 380 орчим зөвшөөрлийн 25-г дээрх байгууллагуудад шилжүүлэх эрх бүрдэж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Зөвшөөрлийн хуулийг давуулсан журмууд байснаас нийтдээ 58 журам бүрэн цуцлагдлаа. Үүнтэй холбогдуулан холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хаврын чуулганаар Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ” гэв.