ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: 1XBET-ийг шалгах ажлын хэсэг байгууллаа

O.Admin
22 цагийн өмнө

Онлайн мөрийтэй тоглоомын хяналт сул байгаагаас үүдэн маш олон залуус тус тоглоомд донтож, гэр бүл, эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирч буй асуудлыг төр анхааралдаа авч, энэ асуудлаар хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх талаар ажиллаж эхэлсэн.

Мөн цагдаагийн байгууллага энэ бүхний цаана байсан 100 гаруй хүнийг илрүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд сурталчилгааг хааж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. 

Тэгвэл Засгийн газраас мөн энэ асуудалд анхаарч, ажлын хэсэг байгуулсныг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр, "1XBET-ээр дамжин нэг орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" хэмээн мэдэгдлээ.