Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын гишүүнээс хасагдсан болон шинээр орж ирэх 49 гишүүний нэрийг эцэслэн баталж, дэмжсэний дараа намын даргын асуудал яригдаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ намын даргын суудлаа өгөх өргөдлөө өгөхөөр болсон бөгөөд дараагийн намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар нэр дэвших нь тодорхой болов. Заалнаас нэр дэвшигч гараагүй аж.
Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд “Би албан ёсоор намынхаа байрнаас намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байна” хэмээжээ.
Хоёр нэр дэвшигчийн тухайд намын дүрмийн 20.3.7-д заасан “Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хурлын гишүүдийн 3/2-ын саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын хүрээнд өрсөлдөнө. Хоёр нэр дэвшигчийн аль нэг нь энэхүү босгыг давж чадахгүй бол Их хурлаа зарлаж, хамгийн багадаа 45 хоногийн дараа даргаа сонгох дүрэмтэй билээ. Бага хурлын ирцийг бүрэн байлгах үүднээс шинээр орж ирсэн 48 гишүүнийг санал өгөх эрхтэй байхаар шийдвэрлэжээ.