Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг маргааш шүүнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-08

Дипломат албаны автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод баригдсан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурлын хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр болно. Шүүх хурлын эхний хэлэлцүүлэг Дрезден хотын тойргийн шүүхэд өнгөрөгч сарын 18-ны өдөр болжээ.

 Шүүх хуралдааны үеэр хэрэгт холбогдогч Б.Баттүшиг “Би тагнуулын ажилтан, тухайн үед нууц ажиллагаа явуулж байсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн талаар "Bild" сэтгүүл мэдээлсэн юм. Түүний хэргийг дахин сануулахад, 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм.