Т.Мөнхзул Дэлхийн цомд өрсөлдөнө

O.Admin
2023-06-16

Олон улсын шатрын холбооны Дэлхийн цомын тэмцээн долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 24-ний өдрүүдэд Азербейжаны нийслэл Бакуд болно. Монголын шатрын холбоо Дэлхийн цомд оролцох тамирчныг тодруулах эмэгтэйчүүдийн ангиллын дотоодын сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Улмаар их мастер А.Энхтуул, Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Баярмаа нар тойргийн журмаар өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин, их мастер Т.Мөнхзул хоёр хожил авч Дэлхийн цомд өрсөлдөх Монголын гурав дахь шатарчнаар тодорчээ.