2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд бүртгэсэн. Тэгвэл дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Энэ жил нэгдүгээр ангид элсэн орохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн статистик мэдээллээс харахад
- Баянгол дүүрэг 5577,
- Баянзүрх дүүрэг 6838,
- Багануур дүүрэг 465,
- Багахангай дүүрэг 110,
- Сүхбаатар дүүрэг 3396,
- Сонгинохайрхан дүүрэг 5616,
- Хан-Уул дүүрэг 3883,
- Чингэлтэй дүүрэгт 2408,
- Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлсэн байна.
Харин нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлсэн байна.