ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Батсайхан: Машин хааж зогссон тээврийн хэрэгслийн эзэнтэй 1900-1234 дугаараар дамжуулан холбогдох боломжтой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-05

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс тээврийн үйлчилгээтэй холбоотой бүх мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой нэгдсэн лавлах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайханаас тодрууллаа. 

-Нэгдсэн лавлах төвөөс иргэд ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

-“Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234” тусгай дугаарын үйлчилгээгээр авто­тээврийн салбартай хол­боо­той бүх мэдээ, мэдээллийг авах боломжтой.   Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөл­гөөн, импортын бүртгэл, тээв­рийн хэрэгслийн ар­хив, лавлагаа, техникийн хянал­тын үзлэг, оношилгоо, тээвэр­лэлт, улс хот хоорондын чиг­лэл, үнэ тариф, онлайн билет захиалга, тээврийн хэрэгс­лийн татвар, даатгал, зам гарц хааж зогссон тээврийн хэ­рэгслийн эзэмшигчтэй хол­бох, АТҮТ-ийн хол­бог­дол­той гомдол зэрэг маш олон төрлийн мэдээлэл, үйл­чилгээг авч болно. 

-Цагийн хуваарь нь ямар байдаг юм бол. Амралтын өдөр ажиллах уу?

-Амралтын өдөр ажиллана. Өдөр бүр 07:00-10:00 цагийн хооронд ажилладаг. Ажлын өдөр гурван шугам, амралтын өдөр хоёр шугам ажиллаж байна. 

-Иргэд ихэвчлэн ямар үйлчилгээг авахаар лавлах төвд хандаж байна вэ. Ийм нэгдсэн лавлах байдаг гэд­гийг сайн мэдэхгүй байх?

-Зорчих үйлчилгээтэй хол­боо­той дуудлага нийт дууд­лагын 20 орчим хувийг эзэлдэг. Харин нийт дууд­ла­гын 40-45 орчим хувийг ир­гэд нэг нэгнийхээ тээврийн хэрэгслийг хааж зогссонтой холбоотой дуудлага байдаг. Манай лавлах үйлчилгээнд иргэдээс ирдэг гомдол бол утас нь байнга ярьж байдаг гэдэг. Операторууд зэрэг ярьж байх тохиолдолд таны дуудлага давхцаж орж ирсэн бол аль нэг оператор яриагаа дуусгатал таны дуудлагад хариулт өгөх боломжгүй юм. Тиймээс иргэд хүлээцтэй хандаж, дахин дахин дуудлага хийх хэрэгтэй гэж зөвлөх байна. Мөн ачааллаа тооцож үзэн нэмэлтээр шугам холбох, лавлах үйлчилгээний ажилтны тоог нэмэх, ажлын цагийг уртасгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. 

-Машин хааж зогссон тээврийн хэрэгслийн эзэн­тэй нь холбож өгнө гэсэн үг үү. Иргэд нэгнийхээ машиныг хааж зогсох тохиолдол маш их байдаг шүү дээ. Лавлах төв үүнийг яаж зохицуулдаг юм бэ?

-Хэрэв таны машиныг хааж зогссон машины эзэн холбогдох дугаараа үл­дээ­гээгүй тохиолдолд 1900-1234 утсанд холбогдож, тухайн машины утасны ду­гаарыг хэлж, лавлах төвөөр дам­жуулан эзэнтэй нь хол­бог­дох боломжтой. Манай мэ­дээллийн ажилтан уг машины эзэнтэй холбогдож, машинаа хол­дуулахыг мэдэгдэнэ. Түү­нээс биш иргэний гар утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг бусдад өгөх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Энэ асуудлаар манайд хандаж байгаа иргэд ихэвчлэн тухайн машины эзнийх нь утасны дугаарыг өгөхийг шаарддаг. Энэ нь иргэний хувийн мэдээлэл учраас өгөх боломжгүй байдаг юм. 

-Нийтийн тээврийн үйл­­чил­­гээний талаар са­нал, гомдолыг лавлах төвд мэдээллэж болох уу. Санал гомдол хүлээж авах утаснууд нь ихэвчлэн ажил­­ладаггүй шүү дээ?

-Болно. Лавлах төвд ирж байгаа дуудлагын 7-8 хувийг нийтийн тээврийн үйл­чил­гээтэй холбоотой санал гом­дол байдаг. Иргэдээс ирж буй гомдлыг бүртгэж аваад холбогдох эзэнд нь хүргэж, гомдол гаргасан иргэнд хариу мэдээллийг заавал өгдөг. Харин нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотой санал, гомдлыг нэгтгээд, Нийслэлийн нийтийн тээв­рийн газарт хүргүүлдэг.