Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдсан. Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч 108 гишүүнтэй байх санал өгсөн. 54 гишүүнийг жижиг мажоратори тойргоос сонгоё. Үлдсэн 54-ийг нь том тойргоос сонгох санал ирүүлсэн. АН-ын санал бол 108 гишүүнийг дэмжинэ гэсэн. Манайх болохоор 108 их байна, хоёр оронтой тоонд багтааж, 99 болгоё гэж байгаа юм.
Тогтолцоонд манай нам нэг л байр суурьтай байгаа. Иргэн хүн гишүүнийг л сонгодог байя. Улс төрийн намыг сонгож болохгүй. Намын нэрийн ард нуугдсан янз бүрийн хүн төрд орж ирэх магадлалтай байдаг. Жагсаалтыг огт дэмжихгүй байгаа. Тогтолцоотой холбоотой, ямар системээр сонгууль явуулахаа сонгуулийнхаа хуулиар л зохицуулъя гэж тохирсон. Тогтолцоог Үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Тоогоор оруулъя. Санал нэгдэж чадахгүй хувилбар одоо үлдээгүй.
Үндсэн хуулийг баталсны дараа хоёр том хууль хэлэлцэх ёстой. Нэгдүгээрт, сонгуулийн хуулиа хэлэлцэнэ. Хоёрдугаарт, улс төрийн намын тухай хуулиа хэлэлцэх ёстой. Түүний дараа энэ Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусах нь уу. Эсвэл тарах уу, мэдэхгүй байна. Өнөөдөр бид Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаа 14:00 цагаас хийнэ. 15:00 цасаа чуулган хуралдана. Хоёрдугаар хэлэлцүүлгээ хийнэ. Түүний дараа ард нийтийн санал асуулга авах уу, гуравдугаар хэлэлцүүлгээ хийх үү гэдгээ шийднэ дээ” хэмээн ярилаа.