ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Баасандорж: Гэм буруугүй гэсэн ч буцаад УИХ-ын гишүүн болж болохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-14

Өмгөөлөгч М.Баасандорж­той холбогдож, “таван үг” солилоо.

-Сайн байна уу, УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөө­лөгдөх хүсэлтээ өгчих­сөн. УИХ-ын чуулганы шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьчих­сан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ нь бусад шалтгаан гэдэгт орно гэж үзэх юм бол чөлөөлнө. Чөлөөлөхөд шалт­гаан байх ёстой. 6.6.3 гэж яриад байгаа. Энэ нь өөр ажилд ор­сон эсвэл бусад хүндэтгэх шалт­гаа­ны улмаас өөрөө хүсэл­тээ өгсөн бол чөлөөлнө гэж байгаа.

-Д.Гантулга гишүүний ху­вьд чөлөөлөх хүсэлтдээ шалт­­­­гаа­­наа бичээгүй шүү дээ?
-Тийм байна лээ. Өөр ажилд шилжээгүй нь ойлгомжтой. Бусад хүндэтгэн үзэх шалтгаанд орох уу, үгүй юу гэдгийг  УИХ-аас  шийдвэрлэнэ.  

-УИХ-ын чуулганаар хэлэл­цээд  олонхийн саналаар хэвээр үлдээчихвэл яах вэ?
-Чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцээд олонхийн саналаар  хэвээр нь үлдээчих боломжтой. Гэм буруутай юу, үгүй юу гэдгийг шүүх тогтооно. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ-аар шийдвэрлээд,  шүүхээр гэм буруугүй гэж тогтоосон ч буцаад УИХ-ын гишүүн болж болохгүй. Харин түдгэлзүүлсэн тохиолдолд ийм шийдвэр гарвал болно гэсэн үг.

-Хохирогчийн зүгээс шинэ баримт нотолгоо гарсан уу?
-Бид энэ талаар мэдээлэл өгөх ямар ч боломжгүй.