ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Оргил: Би ажлаа хийгээд сууж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-17

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-аас саатуулж, ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон гэдэг мэдээлэл гарсан билээ.  Түүнийг АТГ-аас албан тушаал, эрх мэдлээ ашиглан авлига авсан байж болзошгүй  хэмээн шалгаж байгаа гэв. Энэ талаар түүнтэй холбогдож “Таван үг” солилоо. 

-Сайн байна уу. Таныг АТГ-аас саатуулсан, хорьсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Би ажлаа хийж байна. Яг одоо би өрөөндөө сууж байна. 

-Таныг АТГ-аас шалгаж байгаа юм уу?
-АТГ-аас мэдүүлэг   авсан. Түүнээс хорьсон, саатуулсан зүйл байхгүй. Саатуулсан бол би юу гэж чамтай утсаар яриад сууж байх вэ дээ. 

-Гэр болоод ажлын байранд тань нэгжлэг хийсэн юм уу. Ямар асуудлаар таныг шалгаж байгаа юм бэ?
-Гэрчээр мэдүүлэг авсан. Ажил албан тушаалтай холбогдуулж, гэрчээр мэдүүлэг авсан. 

-Та албан тушаалаа ашиглаж,  авлига  авсан юм уу?
-Тийм зүйл байхгүй. Худал мэдээлэл.