Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна.
Ээлжит бус хуралдаанаар
- Оюутолгой төслийн талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт ба өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний эх үүсвэр сонгох, татварын асуудал,
- Сайжруулсан түлшний хэрэглээ, хангалтын асуудал,
- Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.