БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхm Элчин сайдаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг томилно гэсэн мэдээлэл байгаа билээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм. Харин эцсийн томилгоог УИХ-аар шийдвэрлэнэ.Мөн энэхүү мэдээллийн эргэн тойронд Ц.Цэнгэлийг ОХУ-д суух Элчин сайдаар ажиллах санал тавихад голсон гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар түүнтэй “Таван үг” солилоо.
-Сайн байна уу, та. Ажил нь тавтай юу?
-Сайн сайн. Гадуур ажилтай явна.
-Таныг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг ярьж байгаа шүү дээ. Олонхийн саналаар дэмжих болов уу?
-Эцсийн шийдвэр гараагүй шүү дээ.
-Таныг ОХУ-д суух Элчин сайдаар ажиллах санал тавихад дургүйцсэн, голсон гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Худал мэдээлэл байна.
-Яагаад голсон юм бэ?
-Цуурхалд бүү итгэ. Би хуралтай байна.