Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейд Төрийн хошой шагналт, эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит танхим байрладаг билээ. Гэтэл сүүлийн үед музейд зохиолч Ч.Лодойдамбын эдэлж хэрэглэж байсан үзмэр харагдахгүй болж, оронд нь УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн хэрэглэж байсан эд зүйлс байрлах боллоо гэсэн мэдээлэл олон нийтийн дунд гараад буй. Энэ талаар тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбаттай “Таван үг” солилоо.
-Музейд байсан зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит танхимыг татан буулгасан нь үнэн үү. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ талаар би мэдэхгүй. Манай аймгийн музейн барилга баригдаагүй байна. Ирэх жил барина.
-УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эдэлж, хэрэглэж байсан зүйлээр сольсон, татан буулгасан гэх юм. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Надад мэдэж байгаа зүйл алга.
-Хэн мэдэх юм бэ?
-Ч.Лодойдамба гуай манай аймгийн хамгийн эрхэм хүн. Манайхан бүгд хүндэлдэг. Харин улс төрийн явуургүй яриа гарч байгаа байх. Ч.Лодойдамбын нэрэмжит Алтай чуулга, хоёрдугаар сургууль гэж бий.