ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшуулав

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-25

Улс тунхагласаны 95 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдыг шагнаж урамшуулах ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаар тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр, НОБГ-ын Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Энхбаяр, Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн нярав, ахлах ахлагч Ч.Баярхүү, Төрийн ордны Гамшгаас хамгаалах албаны дарга, ахлах байцаагч, хошууч Д.Одонбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан Ж.Дэлгэр нарын 10 алба хаагчийг,

“Онц гал сөнөөгч” тэмдгээр НОБГ-ын Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг, Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Цэвээнжав, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Эрдэнэчулуун, Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны агаарын ажиллагааны мэргэжилтэн-нисэн ажиглагч, ахмад Г.Ганжигүүр нарын 8 алба хаагчийг шагналаа.

Харин ОБЕГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1261 дүгээр тушаалаарэрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад цол олголоо.

Дэд хурандаа цолоор, ОБЕГ-ын Улсын Онцгой комиссын ажлын албаны ахлах мэргэжилтэн, хошууч С. Мөнхнаран, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц. Лхагвасүрэн нарын 4 алба хаагч,

Хошууч цолоор, НОБГ-ын Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн захирагч, ахмад Э. Баттулга, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч, ахмад Н. Адъяадорж, “Таван толгой түлш” ХХК-ийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Ц.Идэрмөрөн нарын 8 алба хаагч,

Ахмад цолоор, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Билгүүн, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн орлогч, ахлах дэслэгч Б.Амандых, Аврах анги-105-ын бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч Б.Баттулга, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Батцэцэг, Үндэсний аврах бригадын Техник, хангалт үйлчилгээний албаны эмч-сэтгэл зүйч, ахлах дэслэгч Ч.Нандинцэцэг, мөн албаны хүнс, хувцас хангалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонгэрэл, мөн бригадын Санхүүгийн албаны тооцооны нягтлан бодогч, ахлах дэслэгч М.Бямбасүрэн, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн дарга, ахлах дэслэгч Ш.Мөнхбаатар нарын 13 алба хаагч,

Ахлах дэслэгч цолоор, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Ванчиндорж, НОБГ-ын Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч А. Амарболд, Аврах анги-105-ын эмч, дэслэгч Б. Мэндбаяр нарын 14 алба хаагч,

Онцгой байдлын офицерын бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цолоор, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн эмч-сэтгэл зүйч Б.Солонго, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч, ахлах ахлагч Б.Отгонрааш, Үндэсний аврах бригадын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлагч Д.Батчимэг, Давтан сургалт, сэргээн заслын төвийн уламжлалтын их эмч, ахлагч Х. Галсанжамц, мөн төвийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлагч Г.Лхагвасүрэн нарын 25 алба хаагч,

Ахлах ахлагч цолоор, ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын нярав, ахлагч М.Энхзул,

Онцгой байдлын ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цолоор, НОБГ-ын Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч Т.Бат-Эрдэнэ, Үндэсний аврах бригадын Засварын салбарын будагчин Б.Төрбат нарын 9 алба хаагч тус тус цол хүртээлээ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн оператор, ахлах ахлагч Б.Должинхорол, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасан, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Ган-Эрдэнэ, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Батпүрэв, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Батсүрэн, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Бат-Эрдэнэ, Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Отгонбаатар, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Тогтохбаяр, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад С. Баярмаа, “ТЭЦ-3” ДЦС-ын гэрээт туслах байцаагч, ахлах ахлагч Д.Даваасүрэн, Давтан сургалт, сэргээн заслын төвийн нягтлан бодогч, ахмад Х. Цолмон, Улаанбаатар хот Улсын нөөцийн Обьект-03 салбарын харуул П. Даваахуяг нарын 37 алба хаагчийг,

Харин Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдгээр, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Хишигбаатар, мөн газрын мэргэжилтэн, хошууч Б.Ганболд,НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Г. Хүрэлбаатар, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, хошууч С.Галтзул, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Эрхэмбаяр, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Гантөмөр, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч ахлах ахлагч А.Буянсайхан, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Баярсайхан, Налайх дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Маналдорж, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Эрдэнэчулуун нарын 17 алба хаагчийг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.