Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй тул бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Энэ өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж. Учир нь, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй, дугаарын хязгаарлалт нь зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.