ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-26

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, ЗГ-аас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Таван толгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн “М Си Эс” компани “Таван толгой цахилгаан станц”, “Нью ком”  компани “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц” –ыг байгуулахаар тус тус төсөл боловсруулжээ.

М Си Эс компани бүтээн байгуулалтыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой. Нэг кВт цахилгааны үнийг 9,5 цент байхаар тооцжээ. Нью ком компани нэг кВт эрчим хүчийг 11,5 центээр тогтоож, бүтээн байгууулалтыг 2022 онд дуусгана гэв.

Өмнөд говийн бүсэд цахилгаан станц баригдсанаар Оюутолгой компанийн эрчим хүчний импортод жилд төлж буй 200 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэхээс гадна Монгол Улсын өмнөд бүсийн говийн дэд бүтцийн хөгжилд дэвшил гарч, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотоодоосоо эрчим хүчээ хангадаг болох юм.